ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БАЯН-УУЛ СУМЫН АЛБАН ЁСНЫ САЙТ
ЗАРЛАЛ
Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг хүлээн авч сонгон шалгаруулах тул 03 сарын 14-03 сарын 18 хүртэл ЗДТГ-т төслөө яаралтай ирүүлнэ үү. лавлах усас 91270261
Сарын мэдээ

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

             Засаг даргын Тамгын газарт нийт  38 бичиг ирж бүртгэгдэж хариутай бичгийн шийдвэрлэлт 100 хувьтай байна. Засаг даргын Тамгын газраас дээд газарт нийт 25 албан бичиг явсан. Тус сумын Засаг даргын Тамгын газарт ирж буй өргөдөл гомдлыг бүртгэж картжуулан удирдлагад танилцуулан хяналт тавьж өргөдөл гомдлын мэдээг улирлаар гарган Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэст тогтмол хүргүүлж байна. Хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээг сар бүрийн 30-ны дотор гарган аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст хүргүүлдэг.

Иргэний бүртгэл: 2017 оны 01 сарын 01-ээс 01 сарын 26-ны хооронд Иргэний 8 төрлийн бүртгэлээр шинээр төрсөн хүүхэд 1, үүнээс эрэгтэй 1, эцэг тогтоолгосон 1, нас баралт 1, үүнээс эрэгтэй 1, хүүхэд үрчллэлт 1, иргэнийг бүртгэсэн. 16 насанд хүрч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн 6, 45 нас хүрч хугацааны сунгалт хийлгэсэн 4, 25 нас хүрч хугацааны сунгалт хийлгэсэн 4, иргэний цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн 1, гэрлэлтийн гэрчилгээ дахин авсан 1, төрсний гэрчилгээ дахин авсан 1 иргэнийг бүртгэж бичиг баримттай болгосон. Хэвлэгдэж ирсэн 18 цахим үнэмлэхийг иргэдэд олгож бичиг баримттай болгосон. Мөн аймаг хотруу бүр мөсөн шилжиж явсан 13 үүнээс насанд хүрсэн 10, 16-аас доош насны хүүхэд 3, сум дүүрэгт шилжиж явсан 7 үүнээс насанд хүрсэн 4, 16-аас доош насны хүүхэд 3, сум дүүрэгт шилжиж ирсэн 10, үүнээс насанд хүрсэн 6, 16-аас доош насны хүүхэд 4 иргэнийг бүртгэж Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хүрээнд

Санхүүгийн албаны албан хаагчдын үр дүнгийн гэрээг шинэчлэн байгууллаа. 2017 оны төсөвт байгууллагуудын сарын хуваарийг хийж санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн. Төсөвт байгууллагууд санхүүгийн тайлангаа гаргаж 1 сарын 25-ны дотор Аудитын байгууддагад хүлээлгэн өглөө. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын санхүүжилтийг олгож 1 сарын цалинг олгож байна. Санхүүгийн албаны дарга пескал программын сургалтад хамрагдаж Орон нутгийн байгууллагуудын 2017 оны төсвийн хуваарийг шивсэн. Мөн Худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаж 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг программд шивж оруулсан. 2017 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хийж Засаг даргаар батлуулан 2016 оны тайлангийн хамт Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн. Орон нутгийн төсвийн орлого 870000 төгрөг төлөвлөснөөс 672000 төгрөг орж төлөвлөгөө 77 хувьтай байна. Төрийн сангийн сүлжээгээр 30 бичиг хүлээн авч Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн.

Гурав. Хууль, Эрх зүйн бодлогын хүрээнд

Хууль хяналтын үйл ажиллагаа, хуулийн сурталчилгаа

Хууль сурталчлах ажлыг төлөвлөгөөний дагуу Засаг даргын Тамгын газрын бодлого хариуцсан мэргэжилтэн бүр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон багийн иргэдийн нийтийн хурал, мэдээллийн саìбарò áàéðøóóëàí  хууль сурталчлан ажиллаж байна. Мөн интернет Legalinfo ашиглан, төрийн мэдээлэл сэтгүүлд  нийтлэгдсэн нэмэлт өөрчлөлт орсон хуулийг холбогдох албан хаагч, иргэдэд сурталчлан ажилладаг. “Монгол Улсад Шинэ Үндсэн хууль” батлагдсаны 25 жилийн ой арга хэмжээг зохион байгуулах удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган сумын Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа. 2017 оны 01 сарын 13-ны өдөр иргэд олон нийт болон төрийн албан хаагчдад Шинэ Үндсэн хуулийг тайлбарлан таниулах сургалт, уулзалт, ярилцлага,  зохион байгуулж, үндсэн хууль батлалцахад оролцож байсан сумын 2 депутатуудын товч намтрыг иргэдэд уншиж танилцуулан алдаршуулав. Төсөвт байгууллагууд байгууллага дотроо сургалт зохион байгуулж  үндсэн хуулийг сурталчилсан. Мөн 11 цаг 40 минутад төрийн байгууллагууд төрийн дуулал эгшиглүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.  Үндсэн хуулийн баярын өдрөөр уралдаан тэмцээн зохион байгуулсан.

Гэмт хэргийн зөрчлийн талаарх мэдээлэл

            Энэ сард архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 3 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Захиргааны зөрчлийн шинжтэй 6 дуудлага ирж 1 хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан. Аймгийн цагдаагийн газрын дэд дарга н.Жаргалсайхан сумд ирж иргэд, хөдөлмөрчдөд Аймгийн цагдаагийн газрын тайланг тавьж хууль сурталчилан ажилласан. Сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаа нар хамтран 6 багийн иргэдийн нийтийн хуралд оролцож хууль сурталчилсан. Гэмт хэргийн шинжтэй дуудлага байхгүй.

Архивын ажлын талаарх мэдээлэл

            Засаг даргын Тамгын газрын 2017 оны архивын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг гаргаж батлуулан мөрдлөг болгон ажиллаж байгаа. 2009-2015 оны байнга хадгалах архивын баримтыг цахимд шилжүүлж байна. 2016 оны архивын баримтын баяжилтыг хийж байна.  

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл, мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд

Сургууль:

          Сурагчдын III улирлын хичээл эхлэн сургалт, соёл, хүмүүжлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 01-р сарын 12-нд 640 хүүхдийн багтаамжтай хичээлийн шинэ сургууль ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Батмөнх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс агентлагийн дарга, аймаг, сумдын сургуулиудын захирал, зэрэг зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр тууз хайчлах ёслол, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, цэнгүүн, 13-нд эцэг эх, иргэдийн дунд волейбол, шатар, теннисний тэмцээн, 14-нд хүүхдүүдийн дунд волейболын тэмцээн зохион байгуулагдлаа.  1 сарын 11-15-ны өдрүүдэд “Цодгор хүү” шатрын, аймгийн өсвөр үеийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Н.Ууганбаатар багштай 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс З.Бүтэнжаргал, Г.Чинхүсэл, Ц.Энхжин, Н.Өсөхбаяр нар алт, Ц.Энхжаргал, А.Очмаа, Л.Энхбилгүүн нар мөнгө, Д.Дайриймаа, Н.Махбариад, Д.Мягмарсүрэн нар хүрэл, “Цодгор хүү” тэмцээнээс Н.Өсөхбаяр, А.Очмаа, Б.Батчимэг, У.Дүүриймаа нар алт, Н.Зандангарав, Л.Энхбилгүүн нар мөнгө, Г.Чинхүсэл хүрэл медаль хүртлээ. Улмаар Ц.Энхжин, Г.Чинхүсэл, А.Очмаа, Н. Өсөхбаяр, З.Бүтэнжаргал, Ц.Энхжаргал гэсэн 6 хүүхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. 01 сарын 18-19-ний өдрүүдэд аймагт зохион байгуулагдсан англи хэл, орос хэлний багш нарын сургалтад багш П.Отгонбаяр, Ч.Пүрэвжаргал нар оролцлоо. Энэ үеэр зохион байгуулагдсан сурагчдын олимпиадад 4 сурагч оролцож сурагч А.Отгонбаяр хүрэл медаль хүртлээ.  25-28-ний өдрүүдэд Хөхморьт сумд зохион байгуулагдаж буй бүсийн тэмцээнд Д.Баянмөнх, Ч.Түвшинжаргал багштай, 35 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид спортын төрлөөр оролцож байна.

Цэцэрлэг:
Хамран сургалт, сургалт хүмүүжлийн ажлын талаар:

Өдрийн сургалтаар 100-110 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож ажиллалаа. Хувилбарт сургалтаар давхардсан тоогоор 40-45 хүүхдэд даалгавар өгч ажиллалаа.

Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих:

Хүүхдүүдийн дунд бага-дунд, ахлах-бэлтгэл бүлгийн ангиллаар “Хүслийн аялгуу” дууны тэмцээн зохион байгуулж нийт 20 гаруй хүүхэд оролцлоо.

  Багш, туслах багшийн хөгжлийг дэмжих: Багш, туслах багш нар сургалтын төвийг тохижуулан, хүүхэд хөгжүүлэх сургалтын үзүүлэн тарааж өгөх материалыг хүртээмжийг нэмэгдүүлж ажиллалаа.

Эцэг эхтэй ажиллах: Эцэг эхчүүдийн дунд “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулж бага бүлгийн Э.Заяа, хувилбарт сургалтаас оролцсон И.Мөнх-Эрдэнэ нарын гэр бүл  тэргүүллээ.

Анхан шатны боловсрол: Багш, туслах багш, тогооч, нярав, ня-бо, галч жижүүрүүдийн хөтлөх баримт бичгийг  хөтөлж ажиллалаа.

Ариун цэвэр, эрүүл мэнд:  Анги танхим, вестулын  цэвэрлэгээ, осол аюулгүй байдлыг хангаж ажиллаж,  орчны цэвэрлэгээ, хүүхдийн ариун цэврийн байгууламжийг цэвэрлэж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Хоол хүнсний талаар: Бараа хүнсний материалын сонгон шалгаруулалтын дагуу хүнсний материал, бараа, махыг  сумын ханшаар дэлгүүрүүд, малчдаас худалдан авч хүнсэнд хэрэглэж, жимс, жимсгэний ундаа, аарц, цагаан тос  зэрэг витаминлаг зүйлүүдийг хүнсэнд хэрэглэж байна.

Бусад: ЗАН-ээс багш ажилчдын дунд “Азтай агшин” сэдэвт ажлыг зохион байгууллаа.

Соёлын төв:

Байгууллагын эд аж ахуйн тооллогыг 1 сарын 15-аас 01 сарын 20 хооронд хийсэн. “Уул-Алтай” оюутаны холбоо, сумын Соёлын төв хамтран 01 сарын 21-д урлагийн тогтолт хийж сурагчид, насанд хүрэгчдэд тоглосон. Үндсэн хуулийн өдөрт зохиулсан “АХА”тэмцээн, цэнгүүнийг Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулав. Шинэ сургуулийн нээлт, үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдааны үеэр нүүдлийн техник аппаратураар үйлчилсэн.

Сургуулийн сурагчдын дунд” Ардын дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлаж 1 сарын 2.-нд уг уралдааныг зохион байгуулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Сум дундын эмнэлэг нь 15 ортой нийт 45  ор хоног ашиглаж, эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн 31 хүн, эмнэлгээс эмчлэгдэж гарсан нийт 23 хүн байна. Энэ  сарын  байдлаар нийт үзлэг 130, түргэн тусламжийн 22 дуудлага ирснээс алсын дуудлагад 9,  ойрын дуудлага 13 удаа явж эмнэлгийн тусламжийг үзүүлсэн. Эмнэлэгт өвчтөн илгээх хуудсаар 2-р шатлалын эмнэлэгт 13, 3-р шатлалын эмнэлэгт 2 хүнийг  шилжүүлсэн байна. 0-5 хүртэлх насны хүүхдийн  халдварт бус суулгалт гараагүй, 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сумын эмнэлэгт 2 эх эсэн мэнд амаржсан . Жирэмсний хяналтанд 27 эх хянагдаж байна.

Лаборатори: Лабораторийн шинжилгээнд 173 хүн хамрагдсан. Үүнд Шээсний ерөнхий шинжилгээ 73,  цусны ерөнхий 23,  биохими 12, цусны АВО-бүлэг 1, резус бүлэг-1, гепатит-в 9, С-9, АСЛО-7, CRP-7, HP-2, тэмбүүгийн шинжилгээнд 13, үтрээ мазок 6, ДОХ-ын шинжилгээнд 3 хүнд тус тус шинжилгээ хийсэн.

Эмнэлгийн хог хаягдлын талаар: Эмнэлгийн тусгай хог хаягдлыг нийт 1 удаа 5 кг зүү тариурыг ариутган, ариутгалын бүртгэлд хөтөллөө, 2 удаа багаж ариутгасан. Амбулаториор үйлчлүүлсэн нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай 6 хүнд тусламж үзүүлэн Нил улаан туяа болон УВЧ эмчилгээг хийж байна.

Дархлаажуулалт: Товлолын вакцинд нийт 25 хүүхэд хамрагдсан. Үүнд ,А гепатит-6, САА-17, Тавт-156, УГУ-4, ВЦЖ-2, ВГ-2, Вакцины урвал хүндрэл гараагүй, вакцины хадгалалт хамгаалалтын горимыг чанд мөрдөн ажиллаж байна. Халдваргүйтгэлийн бодисын хэрэгцээг хангаж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна. Эмнэлгийн өрөө тасалгаанууд болон өвчтөнгүүдийн палатуудыг өдөр бүр 2 удаа цэвэрлэж нийт 14 удаа, цагаан хэрэглэл, ажилчдын хувцасыг нийт 2 удаа угаалаа. Гадна орчны цэвэрлэгээг 2 удаа, жорлон, муу усны ариутгалыг 1 удаа хийлээ.   Эргэлтийн эмийн сангийн талаар:  Эмнэлэгт тасарсан эм тариа байхгүй байна.

Энэ сард 31  өвчтөнд өдөр, орой 2 удаа хоол цайгаар үйлчилж, Эмнэлгийн гал тогоонд 70 л усыг зөөвөрлөсөн. 5 хоногийн хоолны цэсээр үйлчилж,  5 хоногийн хоолны цэсийг  эрхлэгч эмчээр батлуулсан. Амбулаториор нийт 21 хүнд сувилахуйн тусламжийг үзүүлсэн.

Нийгмийн халамжийн талаар:

Энэ сард жирэмсэн амаржсаны тэтгэмж 5, ахмад настны замын зардал 2, шүдний үнэ 4, эмчилгээний зардал 1, шинээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа 1, сунгалт 1, Ахмад настны асаргаа 1, сунгалт 4, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрийн сунгалт 3, Шинээр төрсөн хүүхдийн бүртгэл 5, Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтэй иргэний өргөдөл 4, нийт 32 иргэний халамжийн үйлчилгээг авах хүсэлтийг хүлээн авч материалыг бүрдүүлүүлж авлаа. Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон, ахмад настан хүүхдүүдэд шаардлагатай тусгай хэрэгсэлийн захиалгыг багийн Засаг дарга нараар гаргуулсан. 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг гаргаж Хөдөлмөр Халамж үйлчилгээний газарт хүргүүлсэн. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Амьжиргаа дэмжих зөвлөлийг шинээр байгуулж гишүүдийг Засаг даргын санал болгосноор хэлэлцэн баталж хурлын тогтоолыг гаргалаа. Сумын нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ хүргэн ажиллах дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг сумын засаг даргын захирамжаар томилж ажиллаа. Энэхүү сонгон шалгаруулалтанд хоёр аж ахуй нэгж ороцсоноос бага үнийн саналаар Санжинбогд хоршоо сонгогдож гэрээг байгуулж батлуулахаар материалын хамт ХХҮГ-т хүргүүллээ.

Хөдөлмөр эрхлэлтийн талаар: Алтайн-Малчин хөтөлбөрийн хүрээнд алдар цолтой ахмад малчдын уламжлалт мал маллах арга ухаан, ур чадварыг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор Монголын радио Алтай радиотай хамтран зохион байгуулж буй хөрөг нэвтрүүлэгт оролцуулахаар Улсын аварга малчин Н.Баатар, Аймгийн сайн малчин Ц.Цэднээ нарын нэрсийг Хөдөлмөр Хааламж үйлчилгээний газарт хүргүүлсэн. Идэвхитэй ажил хайгч иргэнээр 51 иргэн ХЗЗ-2 маягтыг бөглөж LMIS праграммд бүртгүүлсэн. Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийн тайланг  гаргаж хугацаанд нь хүргүүллээ.

Нийгмийн даатгалын талаар:

Өндөр насны тэтгэвэр 239 хүнд 63537,6 мянган төгрөг, тахир дутуугийн тэтгэвэр 85  хүнд 18805.9 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 23 хүнд 5178.0 мянган төгрөг, цэргийн тэтгэвэр 4 хүнд 1443.5 мянган төгрөг олгосон. Ажилгүйдлийн тэтгэмж  3 хүнд 1690,0 мянган төгрөг зарцуулав. Сайн дурын даатгуулагч 93 иргэнээс 4300,0 мянган төгрөг эрүүл мэндийн даатгалын хураамжид 31 хүнээс 850,0 мянган төгрөгийн  орлого оруулсан.

Мал, аж ахуй:

Тус сумын нутагт монгол бөхөн мялзан өвчний улмаас олноор хорогдсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон ажиллаж  үхэж хорогдсон  66 бөхөнгийн сэг зэмд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж булж устгасан. Энэ ажилд 4 удаагийн явалтаар 35 хүн оролцсон. Мялзан өвчин ан амьтанд тархаж байгаатай холбогдуулан иргэд, малчдад өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, мессежээр хорогдсон, өвчилсөн бөхөнгийн мэдээллийг авч ажиллаж байна. 2018 оны малын халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний вакцины захиалгыг 4 мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжүүдээсээ авч аймгийн Хүнс хөдөө Аж ахуйн газарт хүргүүлэв. Засгийн газрын 394 дүгээр тогтоолын 1-р хавсралтын дагуу үндэсний үйлдвэрт 611 малчин мал бүхий өрхийн бодын 145 ширхэг арьс, богийн 10903 ширхэг арьс шир тушаасан холбогдох баримт материалыг архивлан бүрдүүлж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт тушаав. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд ирсэн ХХААХҮЯ-с малчдын мэдээллийн санд оруулах дэлгэрэнгүй судалгааг гаргаж хүргүүлэв.

Бэлчээрийн талаар:

Сумын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, зоорины судалгааг нарийвчлан гаргаж Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүллээ.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 

Сумд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 аж ахуй нэгж дэлгүүрээр  сумын олон нийтийн цагдаа, Малын Эрүүл мэнд Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн нар хамтран хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилгүй ажиллалаа.  Сумд “Найрсаг” архи худалдан борлуулдаг цэг байгаагүй. Иргэдэд баталгаагүй газраас архи худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлсэн.

Газрын харилцааны талаар:

ГТМ /газрын төлбөрийн маягт/ 4 маягтаар газрын төлбөрийн дүнг газрын албанд хүргүүлсэн. Сумын газрын төлбөрийн нийт орлого 4182705 төгрөг орсон. Газрын кадастрын мэдээллийн санг хүлээн авч үүнд тоон архив 6342, нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд 186 иргэний нэгж талбарын хувийн хэрэг бүрдүүлэн ажилласан. 1 сарын 16-аас сумын газрын даамал ГХБХБГ-т газрын кадастрын мэдээллийн сангийн LM-2 сургалтад хамрагдаж шалгалт өгч кадастрын мэдээллийн санд хандах эрх авсан.

Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын хүрээнд

Байгаль орчны чиглэлээр:

Энэ сард Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны хураамж, нохойны татвар, хог хаягдалын татварын ногдуулалтуудыг шивж дуусгасан. Гудамж талбайд муу ус ил задгай асгасан 2 айлтай уулзаж асгасан муу усаа булж дарах, дахин ус асгахгүй байх талаар Сумын байгаль орчин бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн шаардлага тавьсан. Бөхөн бог малын мялзан өвчнөөр үхэж байна гэсэн мэдээллийн дагуу Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон үхсэн бөхөнгийн самналт эрэл хайгуул хийж  устгал хийсэн. Бөхөнгийн талаарх мэдээллийг авч холбогдох дээд шатны байгууллагад нь цаг алдалгүй мэдээллийг хүргэн ажилласан.

Цаг уур: Цаг уурын 3-н хугацааны мэдээг тасралтгүй ажиглаж 93 удаа авч Ус цаг уур орчны шинжилгээний газарт коодлон дамжуулсан. ХАА-н цаг уурын агродундаж мэдээг хугацаанд нь 3 удаа хүргүүлсэн. Цаг агаарын хоногийн мэдээ-31, 7 хоногийн мэдээг 4, сарын мэдээ 1, хүйтний улиралын мэдээг 1, тус тус авч албан газрууд, аж ахуй нэгж, ард иргэдэд мэдээлсэн.

Мэдээ оруулсан: 2017-03-03 19:40:51